Ирэх намар хүүхэд нь сургуульд элсэн суралцах гэж буй эцэг эхчүүдийн толгойд “Үсэг нүдлүүлдэг юм билүү”, “Юу ч болсон бэлтгэлд явуулъя байз” гэх мэт бодол эргэлдэж байгаа болов уу. Жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд бяцхан багачууд маань эрдэм ном сурах хүслээр дүүрэн сургуульд ирж, анхны багштайгаа учирч А үсгийн ацаг таньж эхэлдэг билээ. Судалгаанаас үзэхэд нэгдүгээр ангид уншиж, бичдэг, бүүр аравын дотор бодож сурсан хүүхэд ч мэр сэр (2-4 хүүхэд) орж ирдэг байна. Зарим эцэг эх хүүхдээ хэнээс ч дутахгүй хүн байлгах, хурдан том хүн болгох, хүүхдийнхээ юу сурч, хийж чаддагийг харах, бас сургуульд ...