Айлд зочлоход анхаарах зүйлс

2012-03-25,

Эхлээд энэ орох ёстой айл тань мөн эсэхийг бодоорой. Заримдаа урилгагүй боловч ямар нэг айлаар орох зайлшгүй хэрэг гардаг. Энэ үед доорх зүйлийг анхаарвал зүгээр.
- Юуны өмнө гэрийн эзэд тантай яаж мэндэлж байгааг ажигла. Мэндчилгээ чин сэтгэлийн, найрсаг, тоомжиргүй, хүйтэн хөндий гээд олон янз байдаг.
- Танаас цай кофе, жимсний шүүс алиныг нь уух вэ гэхэд та эргэлзэлгүй аль нэгийг нь шууд сонго. Аль нь ч яахав гэж битгий хэлж байгаарай.
- Гэрийн эздээс түрүүлж яриа дэлгэсний хэрэггүй. Учир нь гэрийн эзэн танд хэр зэрэг цаг зав гаргахаас яриа хөөрөө шалтгаалах тул та айлынхаа ая талыг харж яриагаа өрнүүл.
- Та санамсаргүй айлын ширээн дээр байсан аяга тавгийг татаж хоол ундыг асгаж мэднэ. Энэ тохиолдолд сандарч тэвдсэний хэрэггүй. Эелдгээр уучлал гуйн босож зогсоорой.
- Хэрэв та гэрийн эздийн таашаалд нийцэхгүй үйлдэл хийх болбол заавал зөвшөөрөл эрээрэй. Энэ нь тамхи татах, эсвэл тэдэнд ямар нэгэн зүйл хүсэх, мөн яриа таслах зэрэг байж болно.
- Та урилгатай хэдий ч гэрийн эздийг чилээж болохгүй. Гэрийн эзэн ширээний араас босч холхиж эхлэх юм уу аль эсвэл таны өөдөөс дуугүй энэ тэрийг ширтэж суувал та тэднийг залхааж байгаа гэдгийг ойлго. Эцэст нь хэлэхэд айлд зочлох нь тухайн хүний соёл боловсрол, хүмүүс хоорондын харилцааг илэрхийлдэг тул болгоомжтой чөлөөтэй, энгийн, аль болох боловсон байхыг эрхэмлээрэй
.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax