Сэтгэл зүйн чанарууд

2012-03-25,

Тууштай чанар
Зарим хүүхэд маш тууштай зан чанартай, зорьсондоо хүрэхийн тулд бүхий л арга замыг хэрэглэдэг. Тэд санаа бодолдоо өөрийн зорилгыг байнга тээж явдаг бөгөөд зорилгоо биелэтэл тууштай ажилладаг. Ямар нэгэн бүтэлгүй зүйл гарсан ч тэд ухрахгүй, ер шантарна гэж үгүй. Ийм хүүхдийг хүссэн зүйлээ хийхийг нь болиулахаар ятгахад хэцүү байдаг. Зарим хүүхдийн зан чанар дээрх хүүхэдтэй адил бус,аливаа зүйлд уян хатан, хурдан зохицдог, амархан бууж өгдөг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйл өөд авирч байгаад унавал ахиж авирдаггүй. Нэг хийж эхэлсэн зүйлээсээ амархан уйдаж, дуусгалгүй орхидог тал олонтаа гарна. Ийм хүүхдийн эцэг эхийн хувьд өөрдөд нь таалагдаагүй байгаа зүйлийг хүүхэд нь хийвэл болиулахаар ятгахад амархан байдаг. Бусад хүүхдийн тууштай зан чанар нь дээрх хүүхдийнхээс ялгаатай, дунд хавьцаа нь байдаг.


Сэтгэлийн хөдөлгөөн
Зарим хүүхэд ямарваа нэгэн үйл явдал ,нөхцөл байдалд сэтгэлийн маш хүчтэй хөдөлгөөнөөр ханддаг. Ийм хүүхэд даам тоглоод хожигдвол дуу алдан хашгирч, даамаа энд тэнд тараан шидэж, тэрий хадан уйлж уйлж ч мэднэ. Тэд уурлаж бухимдах, гуниглахдаа сэтгэлийн хөдөлгөөнөө маш тодоор илэрхийлдэг бөгөөд баярлахдаа ч мөн адил. Ийм хүүхэд гунигтай үедээ дуу тавин уйлж, аз жаргалтай үедээ сэтгэл хангалуун, чанга чанга инээдэг . Ийм хүүхдийн ямар сэтгэгдэлтэй байгаа, чухам юу мэдэрч буйг эцэг эхчүүд илт мэдэрч байдаг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax