Хэрвээ та хүүхдээ сайн боловсролтой болгоё гэвэл

2012-03-25,

Хэрвээ та хүүхдээ сайн боловсролтой болгоё гэвэл сургуулиас илүү гэр бүл чинь тэдэнд сайн нөлөө үзүүлдэг. Яагаад гэвэл хүүхдийнхээ хамгийн сайн багш нь та. Хамгийн гайхалтай нь хүүхэд төрөхөөсөө л сайн сурагч байдаг. Тэдэнд суралцах хангалттай сайн нөөц бий. Хэдийгээр ямарч сайн сайн сургууль байсан тэдний хувьд гэр нь л суралцах хамгийн сайн орчин болдог төдийгүй эцэг эх нь хамгийн сайн багш болдог. Та хүүхдийнхээ хамгийн сайн туслагч байх ёстой. Сургууль дээр болсон явдал, шалгалтанд ямар дүн авсан, эцэг эх нь гэрийн даалгавраа хийхэд хэр сайн тусалсан зэргээс тэдний хүмүүжил шууд хамаарна. Та хэдий чинээ хүүхдэдээ их цаг зарцуулна төдий чинээ хүүхэд чинь сайн суралцах болно. Гэхдээ хэт их ачааллаар дарж болохгүй, тоглож наадах, амрах цагийг нь зөв хувиарлан зохицуулж өгөх хэрэгтэй. Гэрийн даалгаварын тухайд :Гэрийн даалгаварын тухайд үргэлж өөдрөг сэтгэл төрүүлэхийг хичээ. Өдрийн дэглэмийг тогтоож, цагийн хязгаар зааж өг. Цагийг тогтоохдоо хоол идсэний дараа илүү сэргэг байж болохыг анхаар. Гэрийн даалгаврыг нь шалга, буруу хийсэн байвал өөрөөр нь засуулахыг хичээ. Бүх зүйл төгс байна гэж байхгүй ч гэрийн даалгавраа сайн хийхэд нь тусал. Хэрвээ хүүхэд чинь хэт их цагаар гэрийн даалгавраа хийгээд байвал багштай нь энэ талаар зөвлөлдөх хэрэгтэй.
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax